Sunday, January 8, 2012

Таван Сумын сургааль Монголчуудыг Аугаа болгоно



Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Source: http://mongolia800.mn/index.php?z=/0/0/1414/143/

Өвөр Монголын нууц түүх



Чуулалт хаалга, Бат хаалга, Долнуур, Хєх хот, Бугатын чиглэлд их цэрэг хєдєлгєсєн тvvх

Баргад гарсан хєдєлгєєн нийт Євєрмонголчуудыг эрх чєлєєний тэмцэлд уриалсан тэр
vед Богд хаант Монгол улс байгуулагдаж зарлан тунхагласан явдалд Євєр монголын Зуу vд, Зост, Жирэм, Шилийн гол, Улаан цав, Их зуу зэрэг 6 чуулган Хєх хотын Тvмдийн зvvн баруун гарын засаг Хар мєрний их мянган, Єєлдийн засаг, Алшаа, Ар хорчин, Илийн голын цахар зvvн гар болон Тарвагатайн аймгийн хошууд талархан дагаж баясахаа илэрхийлж, Нийслэл хvрээнээс цэрэг илгээж, Євєр монголыг бvхэлд нь Хятадын дарлалаас чєлєєлєхийг хvсэн гуйж байжээ.
Хєлєнбуйрын Барга, Євєр зургаан чуулганы 49 хошууны 35 нь Монгол улсад нэгдсэнээс гадна Хєх нуурын 24 хошуу, Цахар 8 хошуу, Илийн гол болон Тарвагатайн 16 хошуу дагаар орж албан ёсоор нэгдэхээ илэрхийлсэн юм.
Богд хааны зарлигаар 1913 оны 7-р сард зvvн хязгаарын хэргийг захиран шийтгэх тусгай газар байгуулагдаж, Сайдаар нь цэцэн хан аймгийн харьяат Егvзэр ачит зан бадарсан эрдэнэ мэргэн хамба Галсандашийг томилсон.
Жамсранжавын Галсандаш нь 1912 онд Богд хааны зарлигаар vvрд хэрэглэх хутагтын тамга авсан Монголын тамгатай 13 хутагтын нэг юм.
Євєрмонголтой холбоотой бvх бичиг баримт мэдээ сэлт тvvний удирдсан тусгай газраар дамжиж хэрэгжих учиртайгаар шийдвэрлэгджээ. Монгол угсаатныг нэгтгэх энэ бодлого нийт vндэстний эрх ашгаас урган гарсан чухал оролдлого байсан билээ. Ер нь Євєр монгол нутгийг чєлєєлєх нь vндэсний эрх чєлєєний хувьсгалт тэмцлийн салшгvй хэсэг байсан гэж судлаач эрдэмтэд vздэг.
Євєрмонголын ардын бослогыг удирдагчид зохион байгуулагчдаас Э.Тогтох тайж,Хорчины Удай ван, Баргийн Ж.Дамдинсvрэн, Харчины Б.Хайсан гvн, бэйс Бавуужав, Илийн голын Тарвагатай нутгийн цахар Л.Сумьяа нарын зориг зvрх ихтэнvvд тодорсон .Э.Тогтох тайж 1900 оноос хятадын эсрэг идэвхтэй тэмцсэн. Зєвхєн 1907-1910 онд Хятад цэрэгтэй 23 удаа байлдсан багахан отрядын удирдагч байлаа. Тэр єєрийн отрядын хамт Хятад цэрэгт хєєгдєн орос улсын хил давж, орсон бєгєєд /тvvнийг отрядынх нь хvмvvсийн хамт/ эргvvлж єгєхийг Хятадын засгийн газраас шаардахад «Тогтох бол улс тєрийн зvтгэлтэн болохоос дээрэмчин биш тул танай саналыг биелvvлэх нь олон улсын хэм хэмжээг зєрчсєн болно!» гэж Оросын засгийн газраас хариу єгч улмаар Улан-Yд хотын орчим газар заан нутаглуулжээ.
Э.Тогтох эхнэр, хvvхдээ тэнд орхиод таван нєхдийн хамт нийслэл хvрээнд ирж, Богд хаанд мєргєн «Монголын тєрд зvтгэх» чин хvслээ илэрхийлжээ.Богд хаант Монгол улс тvvний тэмцлийг єндрєєр vнэлж тэргvvн зэргийн жинс, тогосын отго, зоригт баатар цол шагнаж сангаас тусгай хашаа байшин олгосон байна. Тогтох хvрээнээс Євєрмонголдоо буцаж очоод цэрэг элсvvлэн нутаг усаа чєлєєлєх тэмцлээ vргэлжлvvлэн удаа дараа Юань Шикайн цэрэгт цохилт єгч билээ.Мєн Э.Тогтохын харьяат цэргvvд 1912 онд Ховд дахь Манжийн амбан сайдыг хєєж, тус хотыг харь цэргээс чєлєєлєхєд оролцож гавьяа байгуулсан тул Тvшээ гvнгийн цэргээр Тогтохыг шагнаж, цэргvvдээс нь П.Лаасаг, Насантогтох, Тємєр, Чой ван лун, Шаарийбуу, Найданжав нарын хvмvvс баатар цол хvртсэн юм. Эрдэнэбилэгтийн Тогтох уг нь Євєрмонголын Жирмийн чуулганы Горлос хошууны хvн байжээ.
Євєр монголчуудын єєр нэг отрядыг ван Удай толгойлж, Хятад цэргvvдтэй тулалдаж байсан бєгєєд 1912 оны 8-р сард Богдхаант Монгол улсад нийлснээ албан ёсоор зарласан.
1912 оны 9-р сард арга буюу хvчинд автан ухарсаар гэр бvл цэргvvдийнхээ хамтаар Хянганы нурууг дамжин Монголд орж ирсэн. 1912 оны 11-р сард нийслэл хvрээнд ирэхэд нь тvvнийг цэргийн яамны дэд сайдаар томилж,Чин вангийн зэргээр шагнасан.Удай шvvх яамны дэд сайд байхдаа 1913 оны сvvлч 1914 оны эхээр Орос улсад очсон.1914-1915 онд Хиагтад болсон гурван улсын хэлэлцээрт Монгол улсын тєлєєлєгчдийн бvрэлдэхvvнд оролцсон хvн.
Зостын чуулганы Харчин гvн, Гvнсэнноровын хошууны Б.Хайсан, мєн нутгийнхныхаа бослогыг удирдсан юм. Эрдэмт тvшмэл энэ хvн Дорнод Хятадын тємєр замын компаниас эрхлэн 1909 оноос Монгол хэл дээр гаргаж байсан «Монголын сонин бичиг» сонины эрхлэгчээр ажиллаж байв.1911 онд нийслэл хvрээнд ирж лам ноёдын нууц зєвлєлгєєнд Євєрмонголыг тєлєєлєн оролцсон.Улмаар Орос улсад явсан Монголын тєлєєлєгчдийн бvрэлдэхvvн орж Петербургт очсон.Монголын тулгар тєрийг сэргээн байгуулахад идэвхтэй оролцсон хvн юм. Богд Жавзан дамба Монгол улсын хаан ширээнд єргємжлєгдєєд тулгар тєрд хvчин зvтгэгсдийг хєхvvлэн шагнахдаа Чин ван М.Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Б.Хайсан гvн гурвыг бусдаас тvрvvн дурьдан нэрлэж байсан билээ.Энэ нь санамсаргvй зvйл биш юмаа.Тэрбээр дотоод яамны Дэс тvшмэлийн алба хашиж байлаа.
1912 онд Баруун хязгаарыг илбэн тохинуулах сайд Жалханц хутагт Дамдинбазарын зєвлєх сайдаар томилогдож Ховдыг чєлєєлєхєд идэвхтэй оролцсон. Yнэн сэтгэл мэргэн бодлогоороо хvчин зvтгэсний нь vнэлж Гvн Хайсанд тvшээ гvний зэрэг шагнажээ.
Богд хааны зарлигаар зvvн ємнєд хязгаарын цэргийг дайчлан захирах сайдаар Манлай баатар Ж.Дамдинсvрэнгийн дараа томилогдсон хvн бол шударга баатар улсад туслагч цолоор шагнагдсан Харчины гvн Бавуужав байсан.Хаант тєрєєс тvvний vнэнч шудрагаар зvтгэж байгааг vнэлж бэйсийн зэргээр шагнасан. Бавуужав бол гурван улсын хэлэлцээрийн vр дагавараас хожмоо Монголын ноёдоос харилцаагаа тасалж санаа хувирч Євєрмонголдоо очоод Линьсисяний орчим Хятад цэргvvдтэй тулалдаж яваад амь vрэгдсэн юм. Цэргийн хэргийг бvгд захиран шийтгэх яамны 1902 оны 12-р сарын 7-ны бичигт: Илийн голын цахарын гvн Л.Сумьяа зуун цэрэг бэлэн болгов! гэсэн баримт бий бєгєєд энд єгvvлэгдэгч Лаварын Сумьяа нь Ил, Тарвагатайн нутагт гарсан эрх чєлєєний хєдєлгєєнийг удирдаж єєрийн албат иргэдийн хамт Орос нутгийг нэвтлэн Монгол улсад дагаар орсон хvн.Л.Сумьяа бол Монгол Улсын засгийн газраас ялгуун баатар цол авсан Монгол угсаатны эрх чєлєєний тєлєє тэмцэлд багагvй хувь нэмэр оруулсан хvн юм.Л.Сумьяа Богд хаант тєрд зvтгээд зогсоогvй 1921 оны ардын хувьсгалын vйл хэрэгт идэвхтэй оролцож хvндтэй гавьяа байгуулсан домогт партизануудын нэг. Богд хаант Монгол улсын засгийн газар улсаа нэгтгэж хязгаар нутгаа батлан хамгаалах зорилгоор Чуулалт хаалга,Бат хаалга, Долнуур, Хєх Хот, Бугат хотын чиглэлд таван замаар их цэрэг хєдєлгєсєн. Энэ таван замын цэргийг захирагч жанжнаар Манлай баатар Ж.Дамдинсvрэн томилогдож ажилласан. Ийнхvv их цэрэг цаашилж, Євєр монголд байгаа хятадын хар цэрэгтэй тулалдаж эхэлсэн бєгєєд Эзний гол, Ноён уул, Алшаагийн яамд хотын орчим, Шандын гол, Yхэрчин уул, Тэнгэр элс, Сургага Хєєрєг, Дархан уул, Чулуун хєхий хошуу, Долнуур, Бяруу хот, Хєх хотын орчим, Хєвєє шар хошуу зэрэг олон газар ялалт байгуулж байлаа. Энэ явдлыг Лондон таймс, Японы «Мансю ници ници» зэрэг олон сонин дэлхий нийтэд зарлаж байсан бєгєєд Орос улс «Танай улс учиргvй их улс болохыг бvv яар. Гагцхvv тогтнохыг хичээх нь эрхэм! »гэж зєвлєж их цэргээ татахыг шаардаж байсан. Энэ нь Хятадын засгийн газрын тvлхээс байсан буй за.
Энэхvv таван замын байлдаан 1914-1915 онд Хиагтад болсон хаант Орос, Хятад хоёр улсын ил далд хуйвалдсан гурван улсын хэлэлцээрийн дараа зогссон. Энэ байдал нь Барга, Харчин, Хорчин, Сєнєд, Цахар, Алшаагийн болон Хєхнуурын Монголчуудад хvчтэй цохилт болж эдvгээ цаг хvртэл туурга тусгаар орших харамсалт явдлын эхэн болсон билээ.
Монголчууд vндэсний эрх чєлєєнийхєє тєлєє тэмцсэн 1911 оноос эхлээд таван замын байлдааны ажиллагааг дуусан дуустал улс vндэстнийхээ тєлєє гарамгай гавьяа байгуулсан 101 хvнд баатар цол олгосон. Yvнд: Манлай баатар Ж.Дамдинсvрэн, Хатанбаатар С.Магсаржав, Хичээнгvй баатар Л.ГомбоИдшин, Шалгарсан баатар Б.Мааньжав, Хурцбаатар М.Ярин, Тvрэмгий баатар Баяр гvн нараас гадна Баргын Гилэн гvнж, Шаламгай баатар Пунцаг Гэлv сvхэн Доржпалам, Даш, Жигшинбуу, Сэргэлэн, Г.Цэнд гvн/Сангийн яамны дэд сайд байсан бодлогот баатар цолоор шагнагдсан/Жирмийн чуулганаас Бавуужав, Галсанцанпан, Тvгжням, /лам/ Долгор, Самдагдорж, Э.Тогтох, Тємєр, Тvмэннаст, Шаарийбуу, Зvvн vзэмчний Божи, Дэлхий, Єлзийбадрах, Дугаржав /шулуун цагаан vхэр сvргийн хошууны/ Заяат, /хєвєєт цагаан хошууны/ болон Харчины Волиган, Б.Мааньжав, Хєх хотын Тvмэд, Илиv, Чулуун Шилийн голын чуулганы Манажав, Мандах залан, Урианхайн Лувсан, Хохилон, Зуу vдийн чуулганы Норов, Налгор, Зостын чуулганы Чулуун, Мурангаа, Мутvнбунгаа, Зарууд хошууны Єлзий орших, Найман вангийн хошууны Сандуйжав зэрэг олон хvн энэ хvндтэй цол хvртэж улс vндэстнийхээ тvvхэнд мєнхєрсєн юм.
Монгол улс тусгаар тогтнохын тєлєєх энэ хєдєлгєєнийг хаан ширээнээ залагдсан Богд Жавзандамба хутагтын гэгээн тал бvрээр дэмжиж, манай Монголын шашин тєрєє бататган газар нутгаа хамгаалж, єнє удаан амар жаргалтай суух цаг болов гэж байжээ.
Энэ хэрэгт ерєнхий сайд Т.Намнансvрэн, гадаад яамны тэргvvн сайд М.Ханддорж, Да лам Цэрэнчимэд нарын олон хvн эцсийнхээ амьсгалыг хураатал зvтгэсэн билээ.
Гурван улсын хэлэлцээрт ялагдсан Монгол улсын засгийн газар Євєрмонгол нутгийн гvнээс цэргээ хэдий ухраасан ч улс орноо нэгтгэх санаа бодлоо орхиогvй, дипломат аргаар гvйцэлдvvлэхээр зорьсон. Ийнхvv тvvхэнд «таван замын байлдаан» хэмээн бичигдэж vлдсэн vйл явдлын мєн чанар Монгол vндэстний тусгаар тогтнолын тєлєє байсан бол уу.

Source: http://www.mongolmedia.com/old2002/topsecret_07_txt.html

Бид тvvхээ хайж буй ард тvмэн юм болов уу?



Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket

Н.СОМА: Хvмvvс бид нил ягаан туяаны vйлчлэлээр vйлийн vрийн гав дєнгєнєєсєє салах завшаан



Эзотерикч Н.Сомаг уншигчидтайгаа дахин уулзуулж байна. Тэрбээр баруунд бестселлер болсон Стивен Ковейгийн “Бvтээмж єндєр хvний долоон дадал” болон “Мила богдын намтар”, “Бэлгийн энерги ба луугийн хvчин”, “Агни йога”, “Тvвдийн талийгаачийн ном”, “Бодь мєрийн зул”, “Шинэ иргэншил ариун хєрснєєс цэцэглэнэ”, “Шамбалын дайчин” зэрэг номуудыг олны хvртээл болгоод байгаа бєгєєд саяхан “Сэтгэлгээний долоон тип, долоон туяа” лекцээ толилуулсан юм. 
-Та “Сэтгэлгээний долоон тип,долоон туяа” лекцээ яагаад олон тvмэнд зайлшгvй хvргэх мэдээлэл гэж vзсэн юм бэ?
- Монголын оюун санааны тєв гэдэг байгууллага далбаандаа нил ягаан туяаны фон дээр долоон бурхан одыг тавьсан байна билээ. Yvнийг би тайлбарлаж єгєх нь зvйтэй л дээ. Тийм учраас заавал ч vгvй сэтгэлгээний долоон бvлэг, хvмvvсийн хуваагдаж ялгарч байдаг сэтгэлгээний долоон типийг зайлшгvй хэлж єгєх ёстой гэж vзсэн юм. Нийгэмд бодит шаардлага, хэрэгцээ бий болсон учраас л нэгэн байгууллага далбаандаа энэ бэлгэ тэмдгийг тавьсан байж таарна шvv дээ.
 

-Сэтгэлгээний долоон тип, долоон туяа гэж чухам юуг хэлээд байна вэ?
 
-Орчлон ертєнц дэх бvх хэлбэрийн чанадад орших оройн дээд нэгдмэл чанар, долоон бурхны, долоон одоор, долоон аспектын энерги болон задардаг бєгєєд бvх зvйлсийн амьдралыг тэтгэж бvтцийн сууринд оршино. Эндээс мичид зургаа дээр илvv материаллаг болж трансмацлагддаг.Ингэснээр хэлбэрvvд илvv шингээж авахад дєхємтэй болж хувиргаж байгаа юм л даа. Дараа нь тэнгэрийн 12 ордоор дахин задраад наран дээр ирж трансмацлагдана. Нарны аймаг дахь долоон ариун гараг дээр нарны нэгдмэл цагаан туяа дахин задраад долоон гарагийн моноданууд дээр дахин задарч байгаа юм. Долоон ариун гараг дээр трансмацлагдаж задарсан туяаг дахин дєрвєн ариун бус гараг задалж трансмацлаад олон vелэлтэйгээр задарч vелзлэл нь буурсан туяаг шамбалын орон хvлээж авдаг.
 

Шамбалын орон гэдэг маань манай гарагийн энергийн дээд тєв буюу хамгийн дээд толгойн тєв юм. Энд тvрvvчийн vелэлээр дахин трансмацлагдаж задраад долоон туяа болж манай гарагийн амьдралыг бvхэлд нь тэтгэж байдаг. Долоон туяа ийм олон vелэлтэйгээр долоон бурхнаас задарч манай гараг дээр хvрч ирдэг. Ерєєс орчлон ертєнц дахь бvх зvйл энэ долоон туяаны дор vvссэн бєгєєд орчлон ертєнцийг vvсгэсэн хамгийн гол хvчин зvйл нь дууны авиа юм. Тэгэхээр єнгє гэрлийн vндсэнд орших авиаг сvсэглэдэг нь учиртай. Яагаад гэвэл УМ гэдэг авианаас орчлон ертєнцийн бvх хэлбэр vvссэн. Шинжлэх ухаан, тухайлбал дуу авианы судалгаанд маш гайхамшигтай нээлтvvдийг хийж байна. Єєрєєр хэлбэл дуу авиа бvх орчлон ертєнцийн юмсыг хэлбэржvvлэгч хvчин зvйл, амин сvнс нь юм байна гэдгийг олон баримтаар баталж байгаа.
 

Тухайлбал, байгалийн аймаг болгон, хэлбэр бvхэн єєрийн гэсэн дуу авиатай байдаг. Хvн бvр єєрийн гэсэн дуу авиатай. Тэр дуу авиаг тодорхой байдлаар эгшиглvvлэхэд хvн эрчимжиж, сэргэж, амилж байдаг. Аливаа зvйлийн нэрийг мэдэхэд тэр зvйлийг эзэмшиж болдог гэсэн хууль бий. “Тvвдийн талийгаачийн ном”-д энэ тухай дурдсан байгаа.Уншсан хvмvvс санаж байгаа байх. Энэ ямар учиртай гэвэл тухайн хэлбэр зvйлийг амилуулж байгаа дуу авиаг ашиглаж тэр хэлбэрийг эрхшээж болно гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Тvvнийг яаж хэрэглэснээс шалтгаалж тухайн хэлбэрийг бvтээж, сэргээж эсвэл мєхєєж болно. Тэгэхээр агуу шидтэй дуу авианы ид шидийг шинжлэх ухаан эзэмшиж эхэлж байна. Энэ нь хvн тєрєлхтєн сорилтуудыг даваад тодорхой хэмжээнд тєлєвшиж, ариусаж, тарнийн ёсыг хэрэгжvvлж эхлэх мєчлєг эхэлсэний дайвар илрэл юм. Ирээдvйд тарнийн ёс дэлгэрнэ гэсэн бошиг байдаг. Тарнийн ёс дэлгэрнэ гэдэг нь хvн тєрєлхтєн дуу авианы хvчин чадлыг эзэмшихтэй холбоотой зvйл юм.
 

-Долооны бурхан одыг монголчууд ямар бэлгэдлээр шvтэж байсан юм бол?
 
-Долоон бурхан одны шанаганд оройн дээд нэгдмэл амьдралын цєм оршиж байдаг. Долоон бурхны цєм нь чанадын юм. Долоон бурхан бидэнд харагдаж буй. Тvрvvн хэлсэнчлэн монголчууд vзэгдэх харагдах хэлбэрийг биш хийсвэрлэсэн долоон бурхны мєн чанарыг шvтэж байж. Ухаандаа энэ нь долоон vндсэн єнгє, долоон vндсэн авиа, анхлан vvссэн бvх юм, анхлан vvссэн анхдагч vvсвэрийг шvтэж цай идээнийхээ дээжийг єргєдєг байж л дээ. Долоон бурхны тахилга шvтлэгийн гол утга учир энд байгаа юм. Хvний дvрээр бурхныг шvтдэг ард тvмэн олон байдаг бол эртний монголчууд хийсвэрлэх, хэлбэрээр vл хязгаарлагдах хоосныг шvтэж байжээ.
 

-Тэгэхээр монголчууд долоон бурхныг шvтдэг нь их утга учиртай байх нь ээ?
 
-Тийм, долоон бурхан гэдэг маань ерєєсєє суурь дуу авиа, хэлбэлзэлvvдийг хэлж байгаа юм. Бvх юмны vндсэнд байгаа анхдагч,амилуулагч хэлбэрvvдийг хэлбэржvvлсэн хамгийн анхдагч суурь шалтгаанууд нь долоон бурхнаар бэлгэдсэн анхдагч дуун авианууд. Тэгэхээр хэлбэрээс шалтгаалахгvй, хоосон чанарын салбарт хамаарагдах дуу, єнгє, авианы анхдагч хvчин зvйлийг шvтдэг ард тvмнийг мунхаг,хоцрогдсон гэж хэлж болохгvй юм.

-Тэгвэл сэтгэлгээний долоон туяа гэдгийг тодорхой тайлбарлахгvй юу?
 
- Сэтгэлгээний нэгдvгээр туяа нь хєх туяа. Би сэтгэлгээний долоон типийг тайлбарлаагvй байхдаа танай сонинд “Монголчуудын бие хvний туяа нь нэгдvгээр туяа” гэсэн нийтлэл гаргаж байсан шvv дээ. Монголчуудыг удирддаг туяа бол хєх туяа буюу эр зоригийн туяа. Тєлєєлєл нь Очирваань бурхан. Ийм туяаны vндэстэн маш цєєхєн заяадаг. Байгалийн жам хуулийн дагуу эр зоригийн энергийг эзэмдэж тєрсєн бодгал цєєхєн байх учиртай. Яагаад гэвэл бусад амьтан, бусад зvйлvvдэд оршин тогтнох эрх єгєхгvй ааглачих учраас байгалийн жамаар нэгдvгээр туяаг эрхшээж тєрсєн vндэстэн, бодгал цєєхєн байдаг юм. Туяа гэдэг бол эерэг ч биш, сєрєг ч биш зvгээр л чанарыг харуулж байгаа ухагдахуун.
 

Бодь сэтгэлийн єндєрлєгт гараагvй, хайрлан нигvvлсэж мэддэггvй, ухаан нь гэгээрээгvй тєвшинд байгаа хєх туяаны хvн бол мангас гэсэн vг. Харин хєх туяаны жинхэнэ сонгодог илэрхийллийг харуулсан бодгал нь єєрєєсєє татгалзах эр зоригийг гаргаж чаддаг, єєрєєсєє гаргасан эр зоригийн хvчээ аливаа нэгэн vйл ажиллагааг эхнээс нь дуустал єєрийнхєє хvч энергиэр тэтгэж байдаг хvч чадлын уурхай болсон хvн юм уу бодгал байдаг. Бидний энэ сансрын амьдрал маань хєх туяагаар анхлан бvтээгдээд, хєх туяаны галд залгиулж дуусах тавилантай юм. Тэгэхээр эхнээсээ дуустал байдаг туяа бол хєх туяа. Орчлонгийн бvх амьдралын эрчим хvчний vvсвэрийг агуулж байдаг туяа. Хоёрдугаарт нь хайрын туяа буюу улаан ягаан туяа.
 

Ийм хайрын туяаны хvмvvс шашны номчид байдаг. Тухайлбал, єрнийн соёл дахь Христ болон одоо бидний хvлээж буй Майдарын гэгээн зэрэг бvх том шашны vvсгэн байгуулагчид байдаг. Хоёрдугаар туяаг мєн хайр мэргэн билгийн туяа гэж нэрлэдэг. Учир нь єєрєєсєє єргєх, єєрєєсєє тастаж єгєх хайрын хариуд нь сансрын мэргэн билгийн сангаас шууд цэвэр мэдлэгийг автоматаар нєхєн єгч байдаг. Тиймээс хайрлах чадвартай хvнд цэвэр мэдлэг, зєн билэг заавал хамт явдаг юм. Энэ туяаны доод vйлчлэлийн тєлєєлєгчид нь мэхлэгчид байдаг. Шашны сєрєг тал нь мунхруулга байдаг шvv дээ. Удаахь нь алтан шар туяа буюу дээд ухамсрын туяа юм. Энэ туяа дор хийсвэрлэх дээд ухаан, синтезлэх ухааныг эзэмшсэн шинжлэх ухааны хамгийн аваргууд тєрдєг.
 

Жишээлбэл, Ньютон зэрэг шинжлэх ухааны нээлтvvд хийдэг дээд математикчид, эртний гvн ухааныг vндэслэгчид багтдаг. Дээд туяаны сонгодог тєлєєлєл гэвэл Манзушир бурхан байна. Тэгвэл хайр нигvvслэлийг мэддэггvй, эр зоригийн зарчим хєгжєєгvй гуравдугаар туяаны хvмvvс бол дээд зэргийн наймаачид юм. Бvхнийг мєнгєнд урвуулж сэтгэдэг, бvгдийг зоосны нvхээр хардаг хvмvvс л дээ. Тиймээс энэ туяаны металл нь алт. Єєрєєр хэлбэл гуравдугаар туяа нь мєнгєний туяа. Мєнгє энэ туяаны эрхшээл дор бий болсон. Мєн эл туяанд санхvvгийн сод хvмvvс тєрсєн байдаг. Дєрєвдvгээр туяа бол индиго. “Yнэн” сонины уншигчид сайн мэдэж байгаа, “Монголчуудын сэтгэлийн туяа нь индиго” гэсэн нийтлэлийг би бас хэвлvvлсэн шvv дээ. Энэ туяаг зєрчлийн, гоо сайхны туяа ч гэдэг. Єєрєєр хэлбэл,зєрчлийг туулж, зєрчлийг шийдвэрлэж зохицолд хvрэх туяа юм. Урлаг, спортынхон энэ туяанд тєрсєн байдаг. Эдгээр хvмvvсийн хувийн амьдрал ихээхэн ээдрээтэй, зєрчилтэй байдаг нь энэ туяаны нєлєєлєл юм.
 

Туяа болгоны дор сэтгэлгээний аливаа хєдєлгєєн, давалгаанууд vvсч бий болдог. Тухайлбал, нэгдvгээр туяаны хvчин зvйлийн дор улстєрийн хєдєлгєєн, намууд бий болж, улс vндэстэнгvvд vvсчээ.
 Хоёрдугаар туяаны дор янз бvрийн шашны урсгалууд бий болсон. Гуравдугаар туяаны дор тєрєл бvрийн дээд шинжлэх ухаанууд бvрэлдэж, соён гэгээрлийн vйл хэрэг явагддаг байна.Гуравдугаар туяа туурвилын тєслvvдийг яаж хэрэгжvvлэхийг мэддэг бол гардан хэрэгжvvлэгч буюу материаллагжуулж хэлбэржvvлэгч нь ногоон туяа юм. Дєрєвдvгээр туяаны нєлєєлєл дор соёлын давалгаа бий болдог. Жишээ нь, сэргэн мандлын vеийн бvх цуутай уран бvтээлчид энэ туяанд захирагдаж байжээ. Тавдугаар туяа нь ногоо єнгєтэй бодит ухааны туяа юм. Энэ туяаны дор бодит шинжлэх ухаан vvссэн байдаг. Ер нь хvмvvс дээд, доод, хийсвэрлэх, бодит ухааны ялгааг сайн ойлгох хэрэгтэй. Шинжлэх ухаан бол бодит буюу доод ухааны сонгодог хэлбэр юм. Ногоон туяаны дор байгалийн шинжлэх ухаан vvссэн. Дээд тєлєєллvvд нь прагматик, практикч шинжтэй, судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг эрдэмтэд байдаг бол доод vйлчлэлд хамаарагддаг нь таван сэрэл, мэдрэхvйгээр мэдрээгvйгээ худлаа гэж vздэг явцуу vзэлтэй хvмvvс байдаг. 
Зургаадугаар
 туяа нь сvсэг бишрэлийн улбар шар туяа. Энэ туяанд их буянч, сvсэг бишрэлтэй хvмvvс тєрдєг. Харин мєн чанарыг бус хэлбэрийг шvтдэг, хэлбэрийг туйлшруулдаг хvмvvс энэ туяанд хамаарагддаг.Одоогийн нийгэм дэх хоцрогдсон хvмvvс бол зургаадугаар туяаныхан юм.Долдугаар туяа нь нил ягаан єнгєтэй эрх чєлєє, тарнийн туяа юм. Хvнд хамгийн таатай, аз завшаантай туяанд тооцогддог. Єдгєє энэ туяа ирж байна. Олон зуун мянганаар тоологдох хугацаанд хvн тєрєлхтєн нил ягаан туяаны vйлчлэлээс таслагдсан юм. Тийм учраас хvн тєрєлхтєн улбар шар туяаны дор, сvсэг бишрэлийн замаар хєгжиж байсан. Єнєєдєр бие даасан танин мэдэхvйн нил ягаан туяа хvрч ирж байна. Энэ туяа муу vйлийн vрийг агшин зуурт ариусган угаадаг ид шидтэй учир хутагт хувилгаад нууц мэдлэгийг хvн тєрєлхтєнд мистериvдийн нууц ёслолоор дамжуулдаг байжээ. Одоо яг энэ цаг vе нь ирж байна. Эрх чєлєєний хєшєє Нью-Йорк хотод нь сvндэрлэн байдаг америкчууд анх эрх чєлєєг тунхагласан улс шvv дээ. Энэ улсын ард тvмний сэтгэл нь нил ягаан туяаны удирдлага дор байдаг. 

-Энэ цаг vед нил ягаан туяаны vйлчлэл ирж байна гэж хэллээ. Ер нь туяаны vйлчлэл ямар цикл мєчлєгєєр ирдэг юм бэ?
 
-Нил ягаан туяа хvн тєрєлхтєнд 2000 орчим жил vйлчлэх юм. Yйлчлэх хугацаа нь хvчирхэгжиж байгаа vед хvн тєрєлхтєн, монголын ард тvмэн оршиж байна. Мянган жил хэртэй оргилдоо хvрч, дараахь мянган жилд буурах юм. Тийм учраас хvмvvн бид энэ тєрлєє ашиглаад хvнд vйлийн vрийн гав дєнгєнєєсєє салах аз завшааныг ашиглаасай. Нил ягаан туяа ухамсрыг маш баттай тэлдэг. Туяаны vйлчлэл буурч байгаа vед тєрвєл ихээхэн муу юм байна л даа. Дараагийн тєрєлдєє тєрєхдєє ховор завшаанаа ашиглаж чадаагvй учир тєрєл буурах аюул бий. Аз завшаан мєнхєд vргэлжилдэггvй, тодорхой цикл мєчлєгтэй байдаг учраас энэ л тєрєлдєє энэ туяаг ашиглаач ээ гэж хvмvvст би уриалаад байгаа юм.
 

-Хvн бvхэн єєрийн туяатай байдаг уу?
 
-Хvн болгон сэтгэлийн болоод биеийн туяатай байдаг. Сэтгэлийн туяаны vйлчлэлээ мэдэрч байгаа, єндєр тєвшинд хvрсэн хvн хоёр туяагаар удирдуулна. Харин энэ тєвшинд хvрээгvй хvн зєвхєн хувь хvний туяаны vйлчлэлийг л мэдэрдэг.
-Туяагаа яаж мэдэх вэ?
 
-Єєртэйгєє л сайн ажиллах хэрэгтэй. Єєрийгєє танин мэдэж, бясалгал хийж, ухамсраа хvчтэй тэлэхийн тулд уншиж судалж, єєрийгєє л хєгжvvлэх хэрэгтэй дээ.
 
-Хvмvvс долоон туяаны vйлчлэлээр л ялгарч байдаг уу?
 
-Сэтгэлгээний долоон тип, долоон туяанд л хvмvvсийн сэтгэлгээ хуваагдаж, энэ долоон туяагаар хvмvvс задран ялгарч байдаг. Хvмvvсийн сэтгэлгээ эмх замбараагvй байдаг биш юм байна. Тогтсон бvлгvvдэд хуваагдаж, харъяалагдаж байдаг. Орчлон ертєнц єєрєє ч эмх замбараагvй биш маш тодорхой, зохион байгуулалт, эмх цэгц, эрэмбэтэй байдаг.
 
-Дууны долгионы нууцыг шинжлэх ухаан тайлж эхэлж байгааг тvрvvн ярьсан. Тvvний далд нууцлал чухам юунд оршиж байгаа юм бол?
 
- Дууны долгион, тарнийн хvч, нил ягаан туяаны vйлчлэл зэргийг эртнээс маш их нууцалж иржээ. Яагаад гэвэл хар домд хамгийн тvрvvн ашиглаж, хvний оюун санаа тєдийлєн бэлтгэгдээгvй, ариусаагvй байсан vед гамшиг єдєєж болох байсан. Одоо ч хар домд хэрэглэж байгаа тохиолдлууд бий. Гэлээ гэхдээ хvн тєрєлхтний тавны гурав нь ариусаж гэгээрэх шавийн замд орсон учраас харьцангуй хєнєєл багатайгаар хэрэглэх болов уу гэсэн vндэслэлээр хvн тєрєлхтєнд энэ нууцлалыг шамбалын орноос єгч байгаа юм. Энэ ид шидийн нууцуудыг хvн тєрєлхтєнд цацаад байх нь зєв vv, буруу юу гэдэг тал дээр махатма багш нар хvртэл, иерархи хvртэл хуваагдмал байдаг. Нэг талаас эртэднэ, хvмvvс хараахан гэгээрээ¬гvй сул дорой байгаа учраас буруу¬гаар ашиглаад єєрсдийгєє, гарагийг сєнєєнє гэсэн vзэлтэй махатма нар байхад нєгєє талд нь хvн тєрєлхтний зvрх сэтгэл цаанаа эрvvл байгаа, зvрх сэтгэл нь хvчтэй байгаа энэ сорилт дундаас єєрєє єєрсдийгєє авраад гараад ирнэ гэж итгэж найдаж байгаа махатма нар байна.
 

-Єнєєдрийн энэ цаг vед дутуу мэдлэг маш их хорлол болж байгааг Та онцолж байсан. Ингэж vзэх болсон шалтгаанаа тайлбарлахгvй юу?
 
-Дутуу мэдлэгээс мунхагийн харанхуй хамаагvй дээр л дээ. Гэтэл єнєєдєр мунхагийн харанхуй биш дутуу мэдлэг эзэмшсэн хvмvvс хvн тєрєлхтнийг уруудуулж дорой¬туулахад ихээхэн нєлєєлж байна. Хvн тєрєлхтєн урьдынх шигээ мунхагийн харанхуйд биш бурхан, сvнс гэсэн зvйлvvдэд эргэлзээгvй итгэдэг болсон. Харамсалтай нь, зарим нэгэн дутуу мэдлэгээ туйлшруулж, мэдэж байгаа зvйлээ нэг их том зvйл гэж бодоод тєєрєлдєх аюул байна. Дутуу мэдлэгийн хамгийн гол уршиг нь тєєрєлдєж самуурах. Гэтэл тєєрєлдєл самуурлын хvчийг ашиглаж тэрс буруу vзлvvд ихээр дэлгэрэх цикл ирсэн. Дутуу мэдлэг хvнийг тайвшруулж, сэтгэл ханахад хvргэдэг.
 

-Та эхний ярилцлагадаа эзотерикийн ухааныг Монголд дэлгэрvvлэх нь миний vvрэг гэж байсан. Энэ хугацаанд олон ном орчуулан гаргаж, лекц уншиж байгааг монголчууддаа эзотерикийн мэдлэг олгож буй зорилго гэж ойлгож болох уу?
 
-Тийм ээ, ард тvмнээ соён гэгээрvvлэхэд єєрийн єчvvхэн хувийг єргєхсєн гээд л явж байна. Гэхдээ vvнийг маш их далайцтай, эрчимтэйгээр нэлхийтэл хийдэг зvйл биш, дусал дуслаар єгдєг зvйл. Харин би дуслаар биш заримдаа дэндvv их єгчих гээд байх шиг. Хvмvvс боловсорч амжаагvй байхад нь дэндvv их юм єгнє гэдэг бол тэр хvмvvсийн эгог нь ихэсгэх, бардамнах гэх мэтчилэн сєрєг талуудыг vvсгэдэг. Дээр хэлсэнчлэн дутуу мэдлэг гэдэг ямар балагтай билээ, дутуу мэдсэн зvйлээ цааш нь дэмий балай донгосч хvмvvсийг хорлох гэхчилэн сєрєг vр дагавруудыг зєндєє л vvсгэж байгаа болохоор аль болох бага байлгахын тулд дуслаар хvргэх ёстой гэдгийг би улам бvр ойлгож байгаа.
 

-Таны байгуулсан Далд ухаан судлалын тєв ямар vйл ажиллагаа явуулдаг талаар сонирхуулахгvй юу?
 
-Yйл ажиллагаагаа идэвхтэй явуулаад хагас жил болж байна. Энэ хугацаанд дєрвєн ном гаргалаа. Мєн цуврал лекц тогтмол явуулдаг. Далд ухаан судлалын тєвийн шавь нар болсон цєм бvрэлдэхvvн хэсэг хvмvvс байдаг. Эдгээр хvмvvс маань тэргэл сарны бясалгалыг сар тутам явуулж, бvлгийн бясалгал хийдэг. Одоогийн тєвшинд бид соён гэгээрvvлэх ажлыг л хийж байна. Олон мєрєєдєл бий. Бидний зорилго бол хvмvvсийн аура дээр судалгаа хийдэг институттэй болох. Хамгийн гол нь бидний хvрээнд энэ судалгаа хийхэд туслах увидастай хvн бий.

-Аурагаа мэдэх нь хvнд ямар тустай вэ?
 
-Олон талын ашиг тустай. Тухайлбал, єєрийнхєє аурыг эрvvл, эрvvл биш байгааг, єєрийнхєє оюун санаа, сvнсний хєгжил ямар тєвшинд байгааг мэдэх зэрэг олон мэдээллийг авч болно.
 

-Тэгвэл єнєєдрийн донсолгоотой нийгэмд ч бас хэрэгтэй байх. Ер нь аурагаараа дамжуулан бусдад, нийгэмд нєлєєлєх боломж байдаг уу?
 
-Хvн болгон бусдад нєлєєлж амьдардаг шvv дээ. Жирийн нэгэн хvний vг хvртэл хvний био оронд нєлєєлєх салитон долгион юм. Хvнээс гарсан vг хvнийг vхvvлэх эсвэл амьдруулах ид шидтэй нь зvгээр л Эзопийн vлгэр гэж бид бодож байсан бол одоо шинжлэх ухаан нэгэнт нотолжээ. Yгийн хvч асар их нєлєєлєлтэй. Хvнээс гарч буй vг тэр хvний аурын бvрэлдэхvvнийг хадгалсан долгион байдаг. Бусдад нєлєєлєлгvй амьдардаг хvн гэж байдаггvй. Тийм болохоор аурын хvч чадал хэчнээн их байх тусам бусдад заавал нєлєєлнє. Тэрчлэн бvлэг хvмvvсийн эрvvл аурын хvчин зvйл нийгмийг эрvvлжvvлэгч нєлєєлєлтэй. Энэ бол шинжлэх ухааны баримт. Ямарваа бясалгал хийж байгаа тєвvvд маань нийгмийн энэ донсолгоотой цаг vед ийм нэгэн гэрлийн тєв, амар амгалангийн тєв, гэгээрлийн тєв байгаасай гэж би хvсдэг. Yvний тєлєє ажиллаасай гэж уриалмаар байна. Харамсалтай нь, манай улстєр гэгээн ухаанд биш хvсэл шуналд хєтлєгдєж байгаа. Сонгуульд нэрээ дэвшvvлж байгаа хvмvvсийн ихэнх нь гаднаа их сайн сайхан концепцvvдийг нийгмийн тєлєє гэж дэвшvvлдэг ч доторх санаа нь хувийнхаа хvсэл шуналыг гvйцэлдvvлэх зорилготой нь гарч ирээд байгаа, єнєєг хvртэл. Тийм учраас л улс орны байдал одоо болтол тогтворгvй, улстєрийн амьдрал ч тогтворгvй байна шvv дээ. Тэгэхээр гэгээн ухаанд хєтлєгдсєн улстєрчид гараасай гэж би хvсч явдаг.
 

-Ойрын vед ямар номон дээр ажиллаж байна?
 
-Гэвш Галсанжамцын Лондонд хэвлvvлсэн “Зvрхэн эрдэнэ” хэмээх бясалгалын ном хэвлэгдэнэ. Мєн ноднин хэвлvvлэх гээд амжаагvй дорнын гэрлэлтийн зурхай болон Агни йогын цуврал болох “Зах хязгааргvй зvрх” гэдэг номуудыг бэлэн болгоод байна, ойрын хугацаанд хэвлэлтээс гарах байх аа.
 

-Сvvлийн асуултыг Танд нээлттэй vлдээе?
 
- Монголчууд хvйтэн хєх туяагаар удирдуулдаг ард тvмэн. Бие биетэйгээ харьцаж байгаа харил¬цаанаас харахад л хvйтэндvv хvмvvс болох нь мэдрэгддэг. Бие биеэ хайрлах халуун дулаан сэтгэл байхгvйгээс, сэтгэлийн цєлжилтєєс болоод газар нутаг нь хvртэл цєлжиж байна гэж ємнє нь хэлж байснаа дахин давтаж хэлье. Байгаль орчин, бие биедээ ханддаг хvйтэн цэвдэг сэтгэлээсээ болоод бид цыганууд шиг, еврейчvvд шиг эх нутагтаа гишгих газаргvй болж мэдэхээр байна шvv. Бие биенээ хайрладаггvй ард тvмэн нэг л мэдэхэд харь vндэстэнд эзлэгдэх цаг ирдэг. Энэ бvхнээс яаж аврагдах вэ гэвэл бие биенийгээ хайрлаж л аврагдана. Хайр нь vг тєдий биш. Бид хайр гэдгийг эр эмийн хайр тєдийхнєєр ойлгоод байдаг. Авахаа л мэдэхээс хайр нь бусдад єгєх єглєг, єєрєєс цацардаг гэрэл, халуун дулаан сэтгэл юм гэдгийг орхигдуулдаг дутагдал монголчуудад давамгайлж байна. ДОХ гэдэг євчин одоо дэлгэрч байгаа нь хайрын хомсдолоос vvсдэг євчин гэж би хэлмээр байна. Хvн бусдыг хайрлах сэтгэл багасаад ирэхээрээ ДОХ, тэр атугай хамрын ханиад хvртэл тусах нь илvv болдог гэж байгаа. Монголчуудад хайрын мэдрэмж бие махбодид ямар био химийн эерэг нєлєєлєл vvсгэдгийг эмч нар хэлж єгєхгvй байгаа учраас би мэдэмхийрээд хэлж єгье гэж бодлоо л доо.

Хvнд хайрын мэдрэмж тєрєхєд бие махбодид нь дархлааны эсрэг биетvvд vvсдэг юм байна. Тодруулбал, иммуноглобулин хэмээх дархлааны эсрэг биет шvлсэнд vvсдэг нь туршилтаар тогтоогджээ. Хvн болгоныг хайрлаж явдаг, хvнтэй эвсэг найрсаг, атаархал бухимдал, бусдыг vзэн ядах сэтгэлээс чєлєєтэй, хайрын мэдрэмжээр хєглєгдсєн хvний цусанд аз жаргалын гормон болон дархлааны эсрэг биетvvд илvv их байдаг байна. Тиймээс хайр хvнийг ямар их эрvvлжvvлэх нєлєєтэйг барууны эрдэмтэд ярьдаг болжээ. Хайр бол хvнийг эрvvл байлгадаг суурь хvчин зvйл. Тэр байтугай хvнд гараа зєєлхєєн хvргэхэд хайр дамжиж, бие махбодид эерэг нєлєєлєл бий болдог аж. Мєн нєхєрсгєєр нэгнээ тэврэхэд л євчин эсэргvvцэх дархлааны эсрэг биетvvд vvсдэг байна. Надад нэг эрэгтэй хvн хэлж байсан л даа. Гэр бvлийнхээ амьдралд сэтгэл дундуур байдаг эмэгтэйчvvд улстєрийн амьдралд их ордог гэнэ ээ. Надад ч ингэж харагдсан.


Эмэгтэйчvvд маань манлайлагч, дайчин, идэвхтэй байлгvй яахав. Гэхдээ эрчvvдийн дууриамал болох гэж ядаж явахын оронд зvгээр л хайрын эзэн байгаач ээ. Бусдад єгдєг хайраа битгий харамлаач ээ. Хайрын эзэн байж єєрийгєє ойлгоод, гэр бvлдээ халуун дулааныг нэвтрvvлээд эхэлмэгц нийгмийн амьдрал аяндаа амар амгалан болоод эхэлнэ. Улстєрд орж амьдралыг сайхан болгох гээд хэрэггvй юм гэдгийг л эмэгтэйчvvддээ хэлмээр байна. Улстєрд ордог эмэгтэйчvvд тусдаа бий. Индира Ганди шиг, Тетчер шиг, ардчилсан намын Хулан шиг, МАХН-ын Ганди шиг тємєр хатагтай нар цаанаасаа заяаж тєрдєг юм. Ийм хvvхнvvд эрчvvдтэй ана мана vзэлцсэн ч эмэгтэй чанараа хадгалж чаддаг тусгай хvмvvс. Эмэгтэй хvн болгон тэднийг дууриах гэвэл нийгмийн амьдрал тэр чигээрээ хахир хатуу болоод, бvх юм сvйрэх гээд, гэр бvл нурах гээд байна шvv дээ. Гэр бvлээ хамгаалах нь л ашигтай болохоос єєр юугаа хамгаалах гэж улстєр рvv гvйгээд байгаа юм, манай эмэгтэйчvvд. Энэ байдлыг нь би ойлгодоггvй юм аа.

Л.Эрдэнэмаа
дугаар 043

Friday, December 23, 2011

ЖҮҮДИЙН ХИЧЭЭЛ-III: ЭХ ОРОН vs ЭХ ОРОНЧ


Цөөрч буй эх орончийн бэлэг
Жонатан Медвед хэмээх жүүд хархүү наяад оны эхээр Израйльчуудад эх орноо улам их хайрлах эрдмийг заахаар санаа шулуудаж далай гатлан ирэв. Тэрээр Израйль улс оршин тогтох үндсийн үндэс нь Сионизм буюу жүүдэч үзэл гэдэгт хатуу итгэсэн фанаат байлаа. Ингээд израйлчуудаар эх орныг нь улам хайрлуулах аянд мордлоо.  Яг л манайхан өөрсдийгээ “тэнгэрийн тамга бидэнд бий, худлаа гэвэл өмд шувтлаад хар” гэж ирээд л хөөрөлхдөг  шиг “Жүүдүүд бол ертөнцийн эзэнд шилэгдсэн үндэстэн учраас...” гэж ирээд л номлоод явж. Харин Жонатан монгол бус жүүд хүн юм болохоор суртал номлох зардлаа хүнээс нэхсэнгүй. Хөрөнгө чинээ сайтай эх оронч бус этгээд илрүүлэн мөнгө нэхэж рекэт хийсэнгүй. Зүгээр л, эцгийнхээ хийдэг электрон барааг борлуулан амь зууна.
 Хувь заяаны тохиолоор мятрашгүй жүүдэч хархүүг  Израйлын батлан хамгаалах салбарын томоохон гэрээлэгч Rafael-ийн боссуудын нэг анзаараадахжээ. Эх оронч үзэл нь таалагдсан юм биш. Харин мятрашгүй байдал нь сонирхол татсан хэрэг. Тэрээр залуу эх орончийн хувь заяаг бүрмөсөн эргүүлсэн үгийг хэлсэн нь “Израйльд эх орончид бус бизнесмэнүүд хэрэгтэй байна. Энэ орныг эх оронч үзэл аврахгүй. Харин манай улсыг  технологи аврана” гэж.
            Сэтгэл санаа эргэсэн залуу гэнэт эцгийнхээ юу хийдгийг сонирхож эхлэв. Израйльчуудад хэрхэн эх орноо хайрлах нь зүйтэй болохыг  ухуулж явсан хархүү түүнээ болив. Оронд нь  аавынхаа үйлдвэрлэдэг оптик дамжуулагч, хүлээн авагчийн  сурталчилгааг хийж эхэлжээ. Удалгүй Иерусалимд гараашаа янзлан  Israel seed partners-ийг байгуулсан нь  тун удалгүй 300 сая доллартай болоодохжээ.  Өдгөө түүний хөрөнгө оруулсан компани Nasdaq-ийн топ хэсэгт бүртгэгджээ.

 Харин Жонатан Медвэд   “Израйлын эдийн засгийн элчин сайд” хэмээх алдрыг хүртэж Израйль хөрөнгө оруулах, израйль маягаар  бизнес хийхийг ухуулдаг, үлгэрлэдэг нэг болжээ.  Гол санаа нь “улс орны тусгаар тогтнолын баталгаа бол хүчирхэг эдийн засаг мөн. Хүчирхэг эдийн засаг эх оронч хийрхэл дээр бус шинэ технологи дээр тогтдог. Эх орондоо хайртай л юм бол шинэ технологиийг зохиогч, нэвтрүүлэгч, хэрэглэгч бологтун” гэх аж. Үүнийг эх орноо хайрлах Жүүдийн хичээл гэж үзсэн ч болно.
Технологи, технологи дотроос технологи хайх нь эх орондоо хайртай Израйль хүн бүрийн ариун үүрэг аж. Израйлын пуужин хийдэг технологи дээр анагаах ухааны хамгийн орчин үеийн тоноглол үүсэн хөгжив. Пуужингийн чиглүүлэх хэсэг дээр нэг лут дуран байдаг болтой юм. Ач холбогдлоороо бол 1939 онд Олзвой баатар Яончуудаас хулгайлсан яндан дурантай ойролцоо. Тэр дурангаа израйлын инженерүүд жаахан боловсронгуй болгоод хүний гэдэс ходоодыг туушид нь дурандаад, олон зуун фото зураг аваад ирдэг үрлэн камер хийж.
Мөн л цэргийн үйлдвэрийн технологи дээр тулгуурлаад нэг чип хийжээ. Тэр чип яадаг вэ гэхээр, хүний бие суулгана. Эзнээ хаа байгааг тагнуулчидад зааж өгөх юм биш. Жаахан болхидуу хэлэхэд, өөрөө өөрийгээ хүний биеийн эрчмээр цэнэглээд, авсан цэнэгээрээ ажиллаж инсулин үйлдвэрлэн эзнийхээ хэрэгцээнд нийлүүлээд байх юм. Өөрөөр хэлбэл саахарын өвчтэй улс эмнэлэгт хэвтэх, байнга эм уух хэрэггүй болж байгаа юм байна.

Олширч буй “эх оронч”-ийн балаг
Израйль улс л юм хойно асуудалтай, хүн л юм хойно зовлонтой, дэвшилтэй учраас хоцрогдолтой. Хүн болгон  л “технологи сур, сур, бас дахин сур” гээд явдаггүй аж.
Хамгийн том зовлон нь эх орондоо хэт хайртай нөхдөөс эхтэй. Улс орныхоо оршин тогтнох үндсийн үндэс нь жүүдийн жүүдээрээ байх хэмээн үздэг ортодоксууд. Нөгөө талд нь Израйлын арабчууд.
Эх оронч санаа, унаган ёс заншлаа хайрлахын хэрээр улс үндэстэндээ садаа болдогийн учир юу вэ? Мэдээж хайрлаад байхаар муудаад байдаг юм гэж юу байхав.
            Хэвийн жүүд үндэстний хөдөлмөрийн ид насны буюу 25 -64 насны эрэгтэйчүүдийн 84, эмэгтэйчүүдийн 75 хувь ажил эрхэлдэг. Харин харидем болон хэт ортодокс жүүд дээр очихоор яг ийм хувь нь ажил эрхэлдэггүй үзүүлэлт гардаг.
Бен Гурионы үеэс хэт ортодокс жүүдүүд цэрэгт явахгүй байж болдог хууль гарчээ. Гэтэл цэрэгт явах сонирхолгүй залуус ортодокс сүмийн сургуульд олноороо бүртгүүлэх болов.  Энэ улс цэргээрээ дамжуулж боловсрол эзэмшдэг тогтоцтой, армид нь технологич, менежер, цэрэг бэлтгэдэг. Саяхан нэг Израйль цэргийг бараг шорон дүүрэн палестин хоригдлоор сольж буйг бид зурагтаар харсан. За даа, бараг нэг израйль цэргийн зах зээлийн ханш тэр юм шиг байна даа.  Учир иймд цэргээр дамжаагүй хүмүүс улс төр, бизнесийн ертөнцөд зайгаа олоход хэцүү болно. Тэд хөдөлмөр, бизнесийн зах зээл дээр гологдож байгаа учраас шууд нийгмийн халамжийн давхраа үүсгэнэ. Тэр хэрээр бүтээн байгуулагч татвар төлөгчдөд дарамт болно.
Арабууд болохоор эмэгтэйчүүдийг угаасаа ажил эрхлүүлдэггүй заншлаа дагадаг. Дээр нь төрөлтөөр улсдаа тэргүүлнэ. Түвэгтэй нь арабууд болон  хэт ортодокс жүүдүүд  2007 оны байдлаар нийт хүн амын 28 хувийг эзэлж байсан бол ойрын үед 40 орчим хувь болж өсөх тооцоо гарч буй аж...Яанаа гэлцээд байна.  

 Эх орон  vs Эх оронч
Дэн Сенор, Сол Сингер нарын “Улс үндэстэн цогцолсон нь: Хэрмэл жүүдээс хүчирхэг Израйль” номыг унших тусам  нэг асуулт гарна, тэд эх оронч байхыг муухай гэх гээд байна уу гэж. Эх орон гэдэг бол юун түрүүн эрх дураараа, жаргалтай амьдрах орон зай. Энэ орон зайг янз хүмүүс янз бүрээр дүүргэдэг. Хэтэвчинд мөнгө, гарт бүтээн байгуулалт, оюун санаанд бодит төлөвлөгөө байхгүй үед  хүн дан гагц итгэл найдвараараа л жигүүрлэдэг.
 Итгэл найдварын гал нь өөрийгээ болон, үндэстнээ хамгаас илүү хүчтэй, заяатай гэдэгт үнэмшүүлсэн домог, ойлголтоос оч авдаг билээ. Ийм үзэл санаагүйгээр үндэстэн оршин тогтнох ч аргагүй. Гэхдээ ямар нэгэн бүтээн байгуулалтгүй дан хайр байвал улс орон цогцлохгүй. Айл гэрийг хүртэл дан хайр дурлалаар авч явдаггүй, ажил хөдөлмөрөөр гэр бүлээ тэжээх хэрэг гардаг шиг.
Эцсийн дүнд улс орныг иргэдийнх нь бүтээсэн баялаг л хөл дээр нь авч явдаг. Иргэд нь хийсэн бүтээсэндээ хангалуун байхын хэрээр ирээдүйдээ итгэлтэй жаргалтай амьдардаг. Сайн үндэстэн, хувьтай ард түмэн болохоо биеэр мэдрэнэ гэсэн үг. Өмнөх шатанд ийм ойлголт нь  бодит бус зөвхөн сэтгэлд, суртал ухуулгад байсан бол биежинэ гэсэн үг. Хөгжихийн тулд эх оронч сэтгэл, үзэл санаагаа бодит бус байдлаас гаргахын нэр. Сайхан мөрөөдөлтэй байхаа болиод сайхан амьдралтай болохын нэр аж.
Ингэхийн тулд хоосон уриа, дэвэрсэн санаагаа орхих ёстой. Өөрөөр хэлбэл,  Зэвсгийн үйлдвэрийн эзэн тэр хүн залуу сионист Жонатан Медвэдэд хэлсэн шиг эх оронд эх орончид бус технологичид хэрэг болдог цаг бий. Энэ цагийг алдаж болохгүй. Тэгвэл “манайх хамгийн мундаг үндэстэн, бид тэнгэрийн ийм, тийм юмтай” гэж орилсон хэвээрээ л үлдэнэ.
Өнөөгийн жүүдүүд “хэрхэн Ертөнцийн эзэнд сонгогдсон” тухайгаа ярьдаггүй. Учир нь юм хийж байгаа учраас ярих зав байхгүй. Юм хийхийн хэрээр эх орон нь хүчирхэгжиж, хөгжиж дэлхийд тэргүүлэх хөгжилтэй улс болж байна. Хэрвээ “ертөнцийн эзэн”  мөнхийн улсаа байгуулаад илүү хөгжилтэйг нь сонговол гарцаагүй л Израйль багтана. Тэдний эх оронч үзэл  сионизмаас хүчирхэг Израйль болон биежиж буй нь энэ.
Тэгж ярих юм бол, өнөөгийн Израйльчууд  Ертөнцийн эзэнд “сонгогдсон” домгоо ч тоохоо  байж. Иерасалимын их сургуулийн профессор Занд “Жүүд үндэстнийг Ерөнцийн Эзэн яагаад сонгов” гэдэг ном бас туурвижээ. Тэрээр, Жүүд үндэстний бахархал болдог тэр домгийг ёстой сайхан худал зүйл хэмээгээд Израйль гээд байгаа нөхдүүд чинь  ядаж нэг ястан ч биш хараас цагаан хүртэлх арьстан бүхэн багтсан 70 орчим ястан гэдгийг иш болгожээ. Одоогийн жүүдүүдэд  Израйль улс, Израйль хүн мундаг байгаа нь чухал болохоос биш жүүдүүд мундаг гаралтайг өгүүлэх домог, бусдаас илүү ирээдүйтэй гэж мэтгэх мөрөөс сонин биш ажгуу. Учир нь тэд хорвоогоор хэрэн хэсч явахдаа “мөхөх үндэстэн өнгөрснөөрөө амьдардаг, өсөх үндэстэн өнөөдрөөрөө амьдарч маргаашаа төлөвлөдөг гэдгийг мэдээд авч.  Дурсамжийн оронд бизнес, мөрөөдлийн оронд төлөвлөгөө. Нарийн яривал, хоёр мянган жил цагаачилж явахад нь ямарч домог тэднийг авраагүй шүү дээ.
   Улс үндэстний омогшил, эх оронсог хий-өнгөрсний дурсамж, ирээдүйн мөрөөдөл нь эхийн сүү шиг чухал зүйл. Эхийн сүү амлахгүйгээр ямар ч амьтан ч өсч өндийж чадахгүй. Эхийн сүүгээр амлаж байгаа хүүхэд эрүүл сайн хүн болох нь тодорхой. Харин 10 нас хүрчихээд эхийн сүүгээрээ явж байвал  хүн болохоо өнгөрсөн гэсэн үг.
Source: news.mn
ХОРЬДУГААР ТОГТООЛ2011 оны 12 сарын 20
Чоно ба долоон ишиг
-    Тог тог...
-    Хэн бэ?
-    Энхрий үрс минь хаалгаа нээ. Ээж нь ирлээ. Та нартаа дэлэн дүүрэн сүү, сагс дүүрэн яргуй авчирлаа.
Харин ишигнүүд хахир бүдүүн дуугаар нь чоно байна гээд төвөггүйхэн таньчихжээ. Тэгээд,
-    Хаалгаа бид нээхгүй. Хайртай ээж маань энхрий зөөлөн дуутай. Харин та бол хахир бүдүүн дуут чоно байна шүү дээ гэж майлалдаж гэнэ.
Чоно “Гайгүй ээ, та нарыг дээ” гэж үглэснээ хүнсний мухлаг руу харайлгажээ. Мухлагаас тэр түүхий өндөг авч уугаад дуугаа шингэрүүлж гэнэ. Чоно эргэж очоод хаалгыг нь тогшиж,
-    Энхрий үрс минь хаалгаа нээ. Ээж нь ирлээ. Та нартаа дэлэн дүүрэн сүү, сагс дүүрэн яргуй авчирлаа гэж шингэн дуугаар хэлжээ...

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар, өдгөө хүн төрөлхтөн шударга гэж үзэж буй тэр зарчмаар ширээнээсээ ширвүүлчихсэн Н.Энхбаяр дуугаа шингэрүүлж, савраа сольчихоод байн байн хаалга тогшиж байна. Түүний мэх түмэн янз. Мартсан бүгдийг сануулахаас аваад мартаагүйг ч замхруулах гэнэ. Саяхан Н.Энхбаярын Зууны мэдээ сонинд “Зэсийн үнэ унавал Хорьдугаар тогтоол давтагдахгүй гэх газаргүй” гарчигтай ярилцлага гарлаа. Харин Монголбанкны Олон нийттэй харилцах газрын дарга Б.Лхагважав огт ийм зүйл яриагүй гэдгээ батлахын сацуу “...Гэхдээ миний бодлоор хэн нэгний эрх ашигт нийцээд байсан учраас “Мөнгөний ханш унана” гэсэн цуу яриаг тараасан болов уу гэж бодож байна. Сонгууль, улс төртэй ч холбоотой байж магадгүй. Ард түмний санаа сэтгэлийг сандраах, “пааник”-т оруулах гэх мэтээр...” гэж хэлээд ажлаа өгөхөөр өргөдөл гаргаснаа хэлжээ.

Н.Энхбаярын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг үзэхээр Монголд биш тамд төрчихжээ гэмээр сэтгэгдэл төрдөг болоод удаж байна. Гэхдээ амьдрал сэтгэгдэл бол биш. Бид урагшилж л явна. Н.Энхбаяр хэдий буддын шашинтан ч Шамбалын дайнд оройлох Майдар бус, нүглийн ихийг ухамсартайгаар үүрч яваа байдаг л нэг улстөрч. Эх болсон зургаан зүйл амьтны нэгд төрсөн тэрбээр сул иргэн болоод хоёрхон оныг үдэж байна.    

Сэтгэлд хоногшсон тогтоол

1991 оны нэгдүгээр сарын 15-нд БНМАУ-ын Засгийн Газрын 20 дугаар тогтоол гарчээ. Засгийн газар тогтоолынхоо төслийг Улсын Бага Хурал (УБХ)-д урьдчилан танилцуулж, тухайн асуудлаар УБХ хаалттай хуралдаан хийсэн байдаг. “Эдийн засгийг зах зээлийн зохицуулалтад шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” тус тогтоол нийт 18 заалт, хоёр хавсралттай юм.

    Өнгөрсөн 20 жилд Монголын Засгийн газар түг түмэн тогтоол гаргасан ч ганц үүнийг монголчууд өнөө хэр санаж явдаг. Олсоноосоо илүү алдсанаа санаж явдаг хүний сэтгэхүйн онцлог байж ч мэднэ. Сэтгэхүйн талыг нь орхиод хар баримт харъя.

“Аваанз” гэж яриад хэвшчихсэн цалингийн урьдчилгаа буусны маргааш бүх юмны үнэ хоёр дахин нэмэгдчихээр хэнд ч хүнд тусна. Иддэг хоолных нь талыг “Хорьдугаар тогтоол” аваад явчихсан шүү дээ. Тэр үед хүмүүсийн гар дээр 742 сая төгрөг эргэлдэж байсан гэдэг Монголбанкны тооцоо байна. Олсон хэдэн цаасаа гудсан доороо дарж хэвтсэн хүн бүхэн гомдсон. Голдоо ортол гомдсон. Дээрх тоонд банкны хадгаламж багтахгүй харин байгууллагын кассын мөнгө оржээ.

Ардчиллын буяныг анхлан хүртэгч-ганзагчдын гар дээрээ хадгалж байсан бэлэн мөнгө үүнд өртсөн. Тэд маань бүүр их гомдсон. Тэдний хөрөнгө энгийн иргэд амьддаа ч хараагүй тийм их бэлэн мөнгө байсан. Хадгаламжийн дэвтэртээ 50 000 төгрөөс мөнгөтэй бүх хүний доорх газар цөмөрсөн. Гэхдээ хамрах хүрээ нь харьцангуй бага, ердөө л 651 хүн. Харин хөрөнгө мөнгийг үзэн ядагч нийгэмд 50 000-аас дээш төгрөгтэй улсын олонх нь нийгэмд нөлөөтэй хэсэг нь байжээ. Товчхондоо дарга даамлууд, тэр дундаа улс төрийн шийдвэр гаргагчид. Хэдэн дарга л даа. Харин хоёрхон хүний хувьд галав юүлэх шиг санагдсан байх. Мань хоёр саяас дээш төгрөгийн хадгаламжтай байж. Чухам хэн гэдгийг нь мэдэх учиртай БНМАУ-ын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн нэр хэлсэнгүй. Гэхдээ Ардын уран зохиолч Л.Түдэв, Дархан аварга Х.Баянмөнх, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гэх мэт хүмүүсийн нэр олны дунд явдаг.

Бас нэг хэсэг нь үүнийг мартах учиргүй. “Иргэдээс банкинд хадгалуулсан мөнгөний үлдэгдлийн 10 000 төгрөг хүртэлх хэсгийг 2 дахин нэмэгдүүлж, зөрүүг улсаас нөхөн олгох” заалт тус тогтоолд орсон юм. Иргэдийн ихэнх нь энэ индекст хамаарч байсан тул хэдэн цаас нь хоёр нугарсан. Гэхдээ “...мөн, бүх төрлийн барааны жижиглэн худалдаалах үнэ, үйлчилгээний тарифыг 2 дахин нэмэгдүүлэх” учир дүндээ дүн. Өнгөц харахад Манай цэцэрлэг тоо заасан гэдэг хүүхдийн дуу шиг энэ тогтоол Уяхан замбативийн наран адил уртын урт шалтгаантай.   

 Нэг шалтгаан


Тухайн үеийн Монголд Зөвлөлтийн 110 000 цэрэг бас дээр нь 20 000 мэргэжилтэн байжээ. Тэд төгрөгөөр цалинжина. Зөвлөлтийн нэг мэргэжилтэн дэлхийн жишгээр цалинжих ба багцаагаар 9 000 төгрөг. Монголчуудын гар дээр эргэлдэж байсан бэлэн мөнгөний бараг дөрөвний нэгтэй тэнцэх атлаа Монголбанкнаас гадуур явах учир энэ мөнгө огт хяналтгүй. “Орос ах нар” монгол төгрөгийг Ленинградын Гознакад хэвлээд бидэнд авчирч өгнө. Чухам хэдий хэмжээний төгрөг хэвлэсэн, манайд ажиллаж байгаа иргэддээ хичнээнийг нь цалин болгоод тараасныг мэдэх монгол ганц ч үгүй.

    Хятадтай тохироо хийсэн М.Горбачев 1988 онд Монголоос цэргээ гаргахаа зарлав. Хойтонгоос нь орос цэргүүд нутгийн зүг жолоо заллаа. Д.Бямбасүрэн ажлаа аваад улсынхаа балансыг харахад Монгол 1990 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар 3.3 тэрбум төгрөгийн барааны нөөцтэй байсан аж. Харин хоёр сарын дараа энэ нөөц 1.6 тэрбум төгрөгийн болтлоо хорогджээ. Эндээс Д.Бямбасүрэн хар авсан гэнэ. Монголчуудын гар дээр байгаа бэлэн мөнгөнөөс хоёр дахин их бараа хаашаа алга болсныг тагнуулын шугамаар шалгуулав. Орос цэргийн цувааны зэвсэг гэсэн хаягтай вагон ургамлын тос, элсэн чихэр, цагаан будаа гэх мэт Монгол импортоор авдаг бүхнээр дүүрчээ.

    Зөвлөлтөөс коммунизм тийш дуудсан марш сонстохоо болиод удаж байлаа. Барааны хомсдолоо шийдэхийн тулд чанамал хиамныхаа 30 хувийг шар буурцгаар дүүргэдэг болоод бүр уджээ. 1989 онд Эрхүү, Ангарск хоёрт хүнсний талоноор нэг удаа 1 кг мах, 300 гр цөцгийн тос, 1 кг саахар, нэг шил архи авч байжээ. Ийм нөхцөлд бууны оронд хүнс авч яваа оросуудыг хүнийх нь хувьд ойлгож болно. Гэхдээ өөрсдөө хоосон хоцорч болохгүй. Зөвлөлтийн Элчингийн Монголбанкинд байх Тусгай төгрөгийн 111 дүгээр дансанд тухайн үед 400 гаруй сая төгрөг хуримтлагдчихсан байсан нь манай эдийн засгийн бараг 1/10 тэнцэх аж. Зөвлөлт хэвлэсэн төгрөгөө цацахаар зэхсэн бололтой. Ийм нөхцөлд барааныхаа нөөцийг авч үлдэхийн тулд цалин тэтгэвэр болоод барааныхаа үнийг хоёр дахин нэмчихсэн аж.

Нөгөө шалтгаан  

Социализмыг сайжруулах зорилготой эхэлсэн ерэн оны жагсаал гуравдугаар сарын 4-ны өдрөөс эхлэн Зөвлөлтийн өр зээл, Зөвлөлтийн хараат байдлын талаар хөндөх болжээ. Үүнээс хойш Зөвлөлт монголчуудад их жихүүн ханддаг болсныг “Зөвлөлтийн эсрэг үзэлтэн” хочтой явсан Д.Бямбасүрэн дурсаж сууна.

    Ерэн онд манай импорт экспортоосоо 130 хувиар давчихсан байжээ. Монгол гадаад худалдааныхаа 85 хувийг Зөвлөлттэй, 10 хувийг СЭВ-ийн орнуудтай хийж ирж. Социалист орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага СЭВ 1990 оны аравдугаар сарын 25-нд таржээ. Ингээд Зүүн Европын орнууд өөрийн эрхгүй цаашаа хараад суучихлаа. Монголд ганц Зөвлөлт үлдэв. Гэтэл 1990 оны 12 дугаар сарын 26-нд ЗХУКН ТХ-ны Улстөрийн товчооны хурлаар Монголын тухай асуудлыг авч хэлэлцсэн байна. Уг хуралд Гадаад яам, КГБ хоёр нь материал бэлдэж өгсөн байдаг. Хурлаас “Маш нууц 79/13” гэх тогтоол гаргасан. Ингээд тэр сарынхаа 28-нд Ерөнхийлөгчийн зарлиг гараад манайтай хийж байсан бартерийн худалдаагаа бүрэн зогсоов. Улмаар мөн оныхоо арванхоёрдугаар сарын 31-нд бүх хилээ хаагаад авлаа.  

    Нефтийн үнэ унасан, архины эсрэг кампани явуулсан дээр нь Чернобылийн аюулыг арилгах болон Афганы дайнд асар их зардал гаргасан Зөвлөлтийн эдийн засаг 1986 оноос суларч эхэлсэн юм. Улс орноо зах зээлд оруулахаар ерэн оны намар эхлүүлсэн “500 өдрийн хөтөлбөр”-ийнхөө хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан бололтой. Мөн тэр намартаа Зөвлөлтийн Дээд зөвлөл тогтоол гаргаад Засгийн газартаа гадаад орнуудад зээл тусламж үзүүлэхийг бүрмөсөн хорив. 

     Одоо монголчууд өөрсдийгөө тэжээх, тэр дундаа дэлхийн зах зээлтэй халз тулаад гиперинфляцид өртсөн посткоммунист ертөнцийн хувь заяаг туулах учиртай болжээ. Чухам энэ үед үндэсний валютынхаа худалдан авах чадварыг хоёр дахин унагаж инфляцийн цохилтыг тэр хэрээрээ багасгах эдийн засгийн арга хэрэглэсэн байна. Гиперинфляци ид оволзож байхад ийм алхам хийснээ Тэргүүн шадар сайд асан Да.Ганболд нэгэнт унаад эхэлсэн эдийн засгийн явцыг урьдчилан харсны үндсэн дээр төгрөгийн худалдан авах чадварыг хадгалах үүднээс барааны үнэтэй хамт нэмсэн гэж тайлбарлалаа. Харин Д.Бямбасүрэн арай хялбараар “Их түймрийн өмнөөс тавьсан бага түймэр, түймрийг цурманд оруулах монгол ухаан” хэмээн ойлгууллаа.
     
Өөр шалтгаан

Дашийн Бямбасүрэн 1976 оны хоёрдугаар хагасаас Үнэ стандартын хороон дарга болжээ. Бараа таваарын үнэ ханшийг тогтоох институцийг олон жил толгойлсон хүний хувьд тэрбээр үнийн талаар өөрийн бодолтой үлдсэн байна. Ямар ч байсан социализмын материал техникийн бааз байгуулж явна гэж хөөрч байхдаа Монгол үнийн системгүй, зөвхөн татаац дээр тогтож байж. 1990 онд түүнийг Ерөнхий сайд болоход улсын төсөв 4.4 тэрбум төгрөг, түүнийхээ 1.7 тэрбумыг үйлдвэрийн алдагдал хаахад зориулж байсан аж. Бүх юм хатуу үнэтэй гэхдээ бүгд татаацтай, төгрөг дөчийн талх, хорин дөрвийн чихэр хүртэл татаацтай. Ийм нөхцөлд чөлөөт үнэд орвол гиперинфляцид орох байж. Д.Бямбасүрэн үүнийг алсаас тайлбарлав.
Египет, Сири хоёр 1973 оны аравдугаар сарын 6-нд хавсайдан Израил руу дайрч 18 хоногийн дараа ялагдаад дууссан энэ явдлыг “Арван сарын дайн” гэх нь бий. Арабын хоёр улс Галоны өндөрлөгт жүүдүүдэд балбуулж байхад ОПЕК-ийн орнууд Израйлыг дэмжигч АНУ болон Баруун Европын улсуудад нефть экспортлохоо зогсоов. Ингээд удалгүй, баррель нь гурван ам.доллар байсан нефтийн үнэ 12 болтлоо өсчээ. АНУ-ын Ерөнхийлөгч Р.Никсон иргэддээ шатахуун хэрхэн хэмнэх тухай зааж байхад Зөвлөлт Баруун Европ руу гаргах нефтээ үлэмж нэмж суулаа. Ингээд 1980 он гэхэд зөвлөлтүүд дэлхийн зах зээл дээрх нөлөөтэй тоглоч болов.   

Үүнийг ашиглаад Зөвлөлт социалист орнуудад өөрийн нөлөөг нэмэгдүүлэх үүднээс үнийнхээ системд оруулж, дэлхийн зах зээлээс салгах бодлого явуулсан гэж Д.Бямбасүрэн үзэж байна. Мөн энэ үеэс социалист системийн үнэ, санхүүгийн хямарч эхэлсэн гэв. Хуучин социалист орнууд хоорондоо наймаа хийхдээ тав таван жилээр үнээ тохирдог байж. Гэтэл 1976 оноос эхлээд жил бүр үнээ тогтоодог болсон байна. Тэгтэл экспортын хэдхэн бараатай Монголыг зөвлөлтүүд “Та нар үнээ битгий өөрчил. Бид буцалтгүй тусламжаар үнийн зөрүүг хаая” гэжээ. Гэхдээ урьд нийлүүлж байсан барааг хуучин үнээр, харин шинэ бол тухай бүрд нь үнээ тохирно гэж. Бас урьд нийлүүлж байсан барааны жижиглэнгийн үнийг дотооддоо барь гэдэг хатуу үүрэг өгсөн байна.   

Гэтэл оросууд тракторынхаа нэг үсгийг өөрчлөөд урьд 4 000 ам.доллар байсныг 14 000 ам.доллароор оруулж ирдэг болсон аж. Нэг барааныхаа өнгийг сольчихоод л шинэ бараа тул үнийн зөрүүг нь хаахгүй гэнэ. Ингээд 1976-1980 онд Монголын үнийг хамгаалах нэрээр 402 сая шилжих рублийн буцалтгүй тусламж өгчээ. Харин 1981-1985 онд буцалтгүй тусламж бус 1.1 тэрбум шилжих рублийн зээлээр манай үнийн зөрүүг хаалаа гэх болжээ. Чухам юуг, яаж хаагаад байгаагаа монголчуудад огт тайлбарлахгүй. Энэ мэтээр явсаар Монгол дэлхийн зах зээлийн үнээс салж, Зөвлөлтийн дотоодын үнэ рүү орж эхэлсэн байна. Бүр Зөвлөлтийн үнийн системд оръё гэдэг санал манай талаас гарч, энэ талаар Зөвлөлттэй ярьж тохир гэсэн боловч Д.Бямбасүрэн таг чиг явсаар 1984 онд ажлаасаа хусагдаж барилгын салбар руу хөөгджээ.

Ингэсээр бүх талаар Зөвлөлттэй ойртон нягтарч явсан Монголын үнийн систем 1980-аад оны дунд үе гэхэд бүхэлдээ эвдэрсэн байна. Бүх барааны бөөний үнэ жижиглэнгийн үнээсээ даваад гарчихжээ. Ийм гажиг нөхцөлд Хорьдугаар тогтоолыг гаргасан байна. Жижиглэнгийн үнэ бөөний үнээ давчихсан байсан тул ингэж хоёр дахин нугалсанаар үйлдвэрүүд нэг муухан амьсгалаад байх боломжтой болно гэж үзэж. Цалин тэтгэвэрээ нэмээд, үнээ өсгөчихөөр жижиглэнгийн үнэ бөөний үнээс дээшээ гарна.

Д.Бямбасүрэн нарын тооцоогоор барааны өөрийн өртөг 47 хувь өсөх байсан нь 0.1 хувийн ч алдаа гараагүй гэнэ. Ингээд монгол хүн бүхний сэтгэлд хоногшсон Хорьдугаар тогтоолын ачаар манай улс хямралыг Зүүн Европын орнуудтай харьцуулбал 5-6 дахин бага инфляцитай давсан. Харин Аугаа СССР-ийг өвлөсөн Оростой харьцуулахад 40 дахин бага инфляцитай гарсан ажээ. Мөн үндсэн хөрөнгийн үнийг нэмээгүй байсан болохоор өмч хувьчлал ч үүнд асар их нэмэр оруулсан гэдгийг Да.Ганболд тэмдэглэж байсан юм.

Бас бус явдал

Хорьдугаар тогтоолын нууц задарч, хувийнхаа хэдэн төгрөгийг аварч үлдэх улмаар арвижуулах гэсэн оролдлого ч гарчээ. Засгийн газрын нэр бүхий гурван гишүүн, мөн УБХ-ын дөрвөн нөхрийг энд нэрлэж болох юм.

    Харин сонгууль сонгуулиар МАХН Д.Бямбасүрэнг гиперинфляци эхлүүлсэн гэж хүмүүст ойлгуулдаг, ардчилсан хүчин төрд гарвал дахиад л ийм болно шүү гэж айлгах дуртай. Уул нь түүний энэ алхмыг гадаадын эдийн засгийн сурах бичигт оруулчихсан юм билээ л дээ. Аж үйлдвэржсэн мундаг орнууд нуран унасан инфляцийг монголчууд аюул багатай давсан түүх ийм. БНМАУ-ын сүүлийн Ерөнхий сайдын албыг хашсан Дашийн Бямбасүрэн гэх буурал эр үүрэгт ажлаа өгөөд ажин түжин суусаар хорин жилийг үджээ. 2009 онд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр...”-ийг нь үнэлж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг Чингис хаан одонгоор шагнасан юм.

Source: News.mn

Monday, November 14, 2011

БОДЛЫН ХУЛГАЙЧ БУЮУ “МУУ ХҮН”-ИЙ ТҮҮХ 
Хуучин цагийн “эв хамтач” утга зохиолд (урлагт) манай талын болоод дайсны талын хэмээх нэгэн хэвшмэл дүрүүд элбэг байдаг байлаа. Манай талынх нь учиргүй сайн хүний хайлан, харин эсрэг талынх нь муу муухайн цуглуулга. Одоо ч зарим нэг кино жүжигт тоглосон залуучууд сайн талын дүр бүтээв, эсвэл эсрэг талын муу хүний дүрд тоглолоо гэх мэтээр ярих нь бий. Харин амьдрал дээр туйлын сайн, эсвэл саар хүн гэж үгүй. Хэнийг хэн аль өнцөгөөс нь харахаас шалтгаалан сайн эсвэл муу хүн гэж харагддаг.

Монголын ард түмний дунд олон жилийн турш тэрхүү муу хүний дүрд “тоглосоор” ирсэн нэгэн бол алдарт “90 саяын Гансүх” хэмээх залуу билээ. Та бидний сайн мэдэх, бас нарийн мэдэхгүй л түүх. Гэвч энэхүү “муу хүн”-ий амьдралаас бусдад сургамж болох зүйл өчүүхэн төдий ч байхгүй гэж үү? Тэр буруу юм хийсэн, өмөөрөхийн аргагүй буруу зүйл хийсэн хүн. Гэхдээ муу ч гэсэн хүний л амьдрал юм болохоороо тэр түүх хэн нэгний аугаа баян түүх байж таараа. Тэгэж яривал, тэрхүү “муу хүн”-ий түүх бусдад бүүр ч их сургамжтай байж таарна. Ерөнхийлөгчийг залилсан, магадгүй бүтээгүй л болохоос хийж бүтээх оргилуун хүслээр жигүүрлэсэн хорин дөрөвхөн настай залуу тэр нэгэн өдөр цүнхэндээ ерэн сая төгрөгтэй мөртөө мөхөөлдсөнд очерлоод зогсож байсан гэдэг...

Үүнийг анзаарсан хэсэг залуус тэрхүү “муу хүн”-ий түүхээр нэгэн “сайн кино” бүтээжээ. Энэ бол “Виздом кино продакшн”-ы бүтээл “Бодлын хулгайч” хэмээх кино юм. Киноны ерөнхий продюссороор нь А.Уянга, киноны зохиолчоор сэтгүүлч Д.Төрмөнх, ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, ерөнхий зураглаачаар Д.Ангараг, гол дүрд нь жүжигчин Б.Амарсайхан, ерөнхий зураачаар Н.Батжаргал, зургийн даргаар Ч.Ганзориг нар ажиллажээ. Энэхүү багийнхны хийсэн кино товчхон хэлэхэд сүүлийн үед цөөхөн гарч байгаа сайн бүтээлийн нэг болсон байна. Батлахыг оролдъё.

Холливудад “Кино хийхэд гурван зүйл хэрэгтэй. Нэгдүгээрт сайн зохиол, хоёрдугаар сайн зохиол, гуравдугаарт сайн зохиол” гэсэн яриа байдаг гэнэ. Үнэхээр л манайхны кино тааруу болоод байдгийн гол шалтгаан болох муу зохиол энэ багийнханд байсангүй, сайхан зохиол дээр ажиллажээ. Дээр хэлсэнчлэн энэ бол бодит түүх. Үнэхээр сайхан баялаг материал, сайхан ч драмтай кэйс. Сайхан материалыг соргогоор олж харсан кино зохиол болжээ. Энэ нь Том Хэнкс, Леонардо Де Каприо нарын тоглосон “Чадвал намайг барь” (Catch me if you can) киног бодит түүхээр хичнээн сайхан урлагийн бүтээл туурвисны монгол туршлага болсон санагдлаа. Энэ цаг үе маань угаасаа хий хоосон оргүй фантаазаас илүүтэй үнэн, бодитой, баримттай сэдвийг л сонирхдог, үнэлдэг болжээ.

Энэхүү кино давгүй болсон нь өөр өөрийн чиглэлээрээ мэргэшсэн, туршлага хуримтлуулсан уран бүтээлчдийн сайн баг бүрдүүлснийх байна. Энэ амжилтаар нь сайн зохион байгуулагч, “Uptown” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, ерөнхий продюссор А.Уянгааг магтууштай. Дэлгэцийн урлагийн олон фестивалиас шагнал авсан “Нохойн орон” киноны найруулагч, “Кино зохиолчдын Библи” номын орчуулагч Д.Мөнхтөр, Монголын анхны олон ангит кинонуудын нэг “Мөрөөдлийн хөлөг онгоц”-ын ерөнхий найруулагч, Япон-Монголын хамтарсан “Бөртэ чоно” киноны туслах найруулагч Ж.Сэнгэдорж, Монголын киноны өнөө цагийн шилдэг жүжигчдийн нэг Б.Амарсайхан гээд сайн багийн дажгүй гүйцэтгэлтэй ажил болжээ.

Ж.Сэнгэдорж энэ бүтээлээрээ бяд сууж яваа сайн найруулагч гэдгээ дахин харууллаа. Найруулга, үйл явдлын холбоос, шийдэл өө багатай байсан. Нэг талаас Гантулга (Гансүх) бол ерөнхийлөгчийг луйвардсан маш муу этгээд, гэвч нөгөө талаас алдаж эндсэн л болохоос яадгаа алдчихсан алуурчин биш. Энэ санааг кинонд тун аятайхан оруулж өгчээ. Гэмт муу үйлдэл хийхээс айж болгоомжлуулж байгаа найз Болдоо нь Гантулгыг зоригтойгоор луйвар хийж чадах гэмт хэрэгтэн мөн болохыг, Гантулгатай хамт шоронгоос оргож байгаа гал хам нь сав л хийвэл муу юм хийчих гээд, түүнийг болиулж байгаа зөрчлөөс Гантулгын тэгтлээ адгийн амьтан биш болохыг энэ хоёр туслах дүрээр торуулан ялгаатай (контраст) харуулж чадсан байна. Харин эхлэлгүй шууд өрнөж төгсгөл нь жаахан дутуудав уу, яав? Энэ түүхийг мэдэх нэг нь сайн мэднэ, харин “90 саяын Гансүх”-ийн түүхийг сургаас цаашгүй одоогийн залуус тэр бүр мэдэхгүй.

Гэнэт ямар учиртай нь мэдэгдэхгүй нэг залуу хальт сонссон хэдэн үгээрээ эрдэмтэн мэргэд, эрхтэн дархтаны толгойг эргүүлж санаанд багтамгүй мөнгө луйвардаад байгаа эхлэл цэг нь хаана байнаа? Энэ бүтээл “90 саяын Гансүх”-ын тухай баримтат кино биш учир Гантулга хэмээх гол баатрын маань алдаж онох шалтгаант холбоо үгүйлэгдэж байх шиг.

Кино зохиолч, найруулагч хүн тодорхой хэмжээгээр заавал философич байх ёстой. Сайн найруулагчид бүтээлээрээ дамжуулан ямар нэгэн хэлэхийг хүссэн санаагаа хүмүүст өгүүлж байдаг. Хүн бүр сайхан амьдрах хүсэлтэй, бас эрхтэй. Харин сайхан амьдралыг бий болгох хүн бүрийн зам мөр өөр. Зарим хүн хулгай, луйвар, худал хуурмагаар сайхан амьдралд хүрэх гэдэг. Гэвч “хүнд зөв мэт санагдавч төгсгөлд нь үхэл рүү хөтлөх зам байдаг” аж. “Бодлын хулгайч” киноны нэгэн философи нь энэ.

Хэн бүхэн хувь заяагаа урьдчилан харж мэдэхгүй учир нэг л мэдэхэд хүн алдчихсан л байдаг. Нэг л алдсан бол тэр чигээрээ алдсаар дуусах ёстой гэж үү? Хүнд ухаарах, алдаагаа засах боломж хэзээд байдаг билээ. Б.Гансүх нэгэнтээ “Миний амьдралын өнгөрсөн үе миний ирээдүйг захирах ёсгүй, миний амьдралын ирээдүй өнгөрсөнтэйгээ заавал адилхан байх албагүй” гэж хэлжээ. Энэ л уул киноноос залууст үлдэх ёстой санаа гэж бодно. Төгсгөлийн монологт өгүүлж буй буддын гүн ухааны “үйлийн үр” гэх сургаалиар төлөөлүүлэн кино эхлэхэд талбайд үр цацах хоригдлууд болон төгсгөлийн халиуран найгах тариан талбайгаар илэрхийлсэн санаагаа арай өөр маягаар жаахан тодруулсан бол гэсэн нэхэл төрсөн шүү.

Цөөн ганц нэг илүүдсэн хэсэг байна аа, найруулагч аа. Гэнэт их мөнгөтэй болж баяжсан Гантулга голын эрэг дээр найз нөхдөө урьж дайллага хийдэг хэсэг байна. Гэнэт ширүүн бороо орж тансаг сайхан ширээ эзгүйрнэ. Ихэнх найруулагчдын ажилд энэ зураглалаар ямар нэг юм болохгүй байгааг харуулсан бэлгэдэлт (символ) өгүүлэмж байдаг. Яг болж байна даа гэж бодож суутал Гантулгын найз охин ямар нэг шалтгаангүйгээр бүжиглээд байгаа нь бусад хэсэгтэйгээ холбогдсонгүй. Ер нь сайн бүтээл гэдэг бүх дүрийн үг, үйл хөдөлгөөн, өгүүлэмж нэг бүрээр гол дүрээ тодотгож гол санаагаа илэрхийлж байдаг билээ.

Энэ бүтээлийн амин сүнс гол дүр болох Гантулгын дүрийг чадварлаг сайн бүтээж сүүлийн үед үзэгчдэд яах аргагүй л киноны манертай жүжигчин юм даа гэсэн бодлыг тод төрүүлэх болсон жүжигчин бол Б.Амарсайхан юм. Жүжиглэлтийн хувьд аль ч хэсэг дээр нь илүүдүүлж дутаалгүй жигд сайхан тоглож, олон хэсэг дээр үзэгчдийн сэтгэлд хүртэл дүрээ амилуулсныг нь тэмдэглэн хэлмээр байна. Манай ахмад жүжигчин Ш.Дэлгэржаргал ч ээжийн дүрийг аргагүй л алтан үеийн бүтээгдэхүүн ийм байлгүй яахав гэмээр чадварлаг бүтээжээ. Шоронгийн “журам”, таксины жолоочоос эхлээд ер нь дүр сонголт жижиг, туслах гэлтгүй сайн хийсэн нь харагдаж түүнийгээ дагаад тоглолт сайн байсан. Гантулгын ээжтэйгээ уулзаж байгааг хараад уйлж байгаа мөрдөгч (Г.Золбоот)-ийн дүр ч сайн кино зохиол бичих алтан дүрэм “дүрийн үнэмшилтэй байдал”, “дүрүүдэд хүний сэтгэл хөдлөл, зан чанарыг суулгаж” чаджээ. Мөн тайзнаасаа илүү дэлгэц нь их зохидог жүжигчин болох нь Г.Золбоотын жүжиглэлтээс харагдаж байсныг хэлэхэд илүүц биш биз ээ.

Зураглаачийн ажил дажгүй, олон хэсэг дээр зөв өнцөгөөс сайн авчээ. Харин жаахан өөлөхөд зарим газар жүжигчдийн жүжиглэлт, найруулагчийн санааг тодруулсан хөдөлгөөн дутаж байна. Тухайн түүхэн цаг үеийн өнгө аясыг оруулахад киноны жижиг хэрэглэл их чухал үүрэгтэй. Тухайн цаг үеийн машинууд (Лиаз автобус, өвгөн Бенз г.м.), тэр үийн айлуудын нийтлэг өнгө аяс бүхий тавилгуудыг үнэмшилтэй шийдсэн ч хэрэглэж буй компьютер, факсын аппарат нь хуучных биш, бичгийн машинаар бичсэн зүйлээ принтерээр хэвлэсэн харагдаж байгаа зэрэг нь жижиг гэлтгүй л алдаа юм. Жижиг хэрэглэлийг жижигт үзэлгүй нөгөө л Холливудын стандартын дагуу бүрэн төгс хийхийг эрмэлзсэн бол нийтэд нь сайн л шийдэх хэрэгтэй юм. Адал явдалт хэсгийн гүйцэтгэл ч үнэхээр үнэмшилтэй сайн болсон байна лээ.

Киноны хөгжмийн хувьд ч тун дажгүй, киноны үйл явдлууддаа наалдац сайтай байсныг хэлэхийг хүсэж байна. Алдарт Элвис Прэслигийн “Suspicious Minds” дуу утга агуулгаар ч, ая дангаараа ч киноны тухайн хэсэгт зохицож тун хөөрхөн өнгө аяс оруулсан байна билээ. Р.Чойномын “...Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн, шунхан улаан залуу нас минь” хэмээх шүлгээр хийсэн дуу нь ч цаашдаа олон хүнд таалагдах биз ээ.

    Кино зохиолч Д.Төрмөнх энэ жил “Кино зохиолчдын Библи” хэмээх нэгэн сайхан номыг орчуулсныг бид мэднэ. Түүний орчуулсан номонд байгаачлан сайн кинонд байх ёстой сонирхол татам нэр (Бодлын хулгайч), угтал үйл явдал (хоёр эрдэмтэн өвгөний ярианаас Америкт байгаа монголын ховор олдворын талаар сонсоно), эхлэл-өрнөл-төгсгөл (Гантулга хэмээх дэврүүн хүсэл мөрөөдлөөр дүүрэн залуу амьдралын гараагаа буруу зүйлд хөл тавин эхэлж, нэгэнт хийсэн үйлийнхээ үрийг эдлэн шоронд зовж тарчлан өрнөсөөр хал үзэж буруугаа ухаарсан нэгэн болно), ээдрээ болон эргэлтүүд (жирийн ядуугаас саятан, саятнаас гэмт хэрэгтэн, гэмт хэрэгтнээс ялтан), сүйрэл болон хямрал (шоронд байхад түүний ээж нь нас барна, шоронгоос оргон ялаа улам нэмүүлнэ) зэргийг шигтгэж өгсөн нь дэвшилтэй болжээ. Б.Гансүх өөрийгөө бодлын хулгайч гэсэн гэдэг, сонсоход үнэхээр сайхан нэр, харин энэ нэр киноны үйл явдалтайгаа яг яаж холбогдож байгаа нь бүрхэг санагдсан.

Энэ киноноос харахад монголын кино урлаг эргэн хөгжиж эхэлж байгаагийн нэг шинж бол манайхан аливаа зүйлүүддээ мэргэшиж байгаа юм уу даа гэсэн бодол төрж байна. Энэ нь ч тун зөв билээ. Жишээлбэл, жүжигчид болон найруулагч нар нь гэхэд драмын ба киноны, зохиолч нар нь ч мөн адилхан, кино урлагт хамгийн чухал зүйл болох продюссор гэх зэргээр мэргэшин ажилладаг болжээ.

Б.Гансүх буруу тарьсан үйлийн үрийнхээ эргүүлгэнд живээд амьдралд ялагдсан нэгэн байсан. Гэвч тэр өөрийгөө ялсан, муу бодол санаагаа өөрчилж чадсан, тэгснээрээ бусдыг ч уучилсан. “Уучлалаар хайрыг илэрхийлж болдог, ялагдлаар ялалтыг харуулж болдог” хэмээх үг бас л түүнийх. Эдгээр үгс амьдралд нухлуулж, амьдралын гашуун үнэнийг таньсан хүний мэргэн үг.

Гэх мэт, гэх мэт... Энэ мэтээр “Бодлын хулгайч”-аас өөрийнхөө хэмжээгээр бас нэгэн өөр гаргалгааг хийчих, ямар нэгэн ухаарлыг олоод харчих хангалттай “зайтай” кино болсон байна. Эцэст хальт төрсөн нэгэн бодлоо хуваалцахад, нээрээ яагаад ерэн саяыг итгүүлээд авчихсан Б.Гансүх тэгэж их буруутаж байхад, гэнэн хүүхэд шиг ярианд нь итгээд тэр их мөнгийг тавиад туучихсан ерөнхийлөгч яагаад буруутаагүй юм бол гэсэн “шал дэмий юм” бодогдож байна лээ шүү. Яагаав нэг кинон дээр “Уг нь энэ Баяраа өөрөө л...” гэдэг дээ. За энэ ч надад ямар хамаа байхав, тэр үед нийгэм маань хавтгайдаа л нэг иймэрхүү хариуцлагагүй цаг үе байсан даа.

Ekh surwalj: baabar.mn